“БУМАНДУСАЛ ББСБ” ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 06 дугаар сарын 30 өдрийн 192 тоот тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч иргэд, хуулийн этгээдэд зээл олгох эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.
Одоогоор бид 3 салбар нэгжтэй, иргэд болон хуулийн этгээдэд Зээлийн болон Итгэлцлийн үйлчилгээг үзүүлж байна.
Бид байгуулагдсан цагаасаа эхлэн санхүүгийн үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа бага, дунд орлоготой хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсаар байна.